Lady Gaga саяхан Кристиан Каринотой сүй тавьсанаа баталсан байна. Уг мэдэгдэл 2017 оны 11 сард цацагдсан боловч тэрээр энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй учраас аажмаар мартагдсан юм. Тэгээд ч түүний тоглосон “A Star is Born” киноны сүр дуулиан саяханыг болтол үргэлжилсээр байгаа билээ. Юутай ч гэсэн “Mother Monster” гэрлэх нь тодорхой болсон бөгөөд түүнтэй гэрлэх азтай залуу нь 49 настай Кристиан Карино зарим нь түүнийг одоогоор “Papa Monster” хэмээн нэрийдсэн байна. 


Гэхдээ яг үнэндээ тэр хэн бэ? 

Хүн бүхний анзаарсанаар Кристиан ирээдүйн Оскарын шагналтантай сүй тавьсандаа баяртай байгааг түүний инстаграм хуудаснаас харж болно. Кристиан өмнө нь Брүүк Балдвин гэх бүсгүйтэй гэрлэж байсан 1997-оос 2015 он хүртэл, нэг охинтой. Гагагын танилцсан түүхийг сонирхвол анх тэрээр Кристианы үйлчлүүлэгч байсан байна. Кристиан нь Creative Artists Agency-ийн агент бөгөөд Бритни Спирс, Майли Сайрус, Женнифер Лопез, Жонни Депп болон Жастин Бибер зэрэг дэлхийн одуудтай хамтарч ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр Лэйди Гагатай сүй тавихаасаа өмнө ааваас нь зөвшөөрлийг нь авсан боловсон нэгэн гэнэ. 


Кристиан бөгж сонгохдоо нүдтэй

WP Diamonds-ийн ерөнхийлөгч Эндрю Брауны хэлснээр "Lady Gaga-ийн гайхалтай бөгж нь 3-4 каратын алмаазын холимог бүхий 6-7 каратын ягаан индранилтай бөгөөд өндөр чанартай, үнийн хувьд $300,000 –аас  $400,000 гэжээ.