Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 500 гаруй тамирчдыг ардаа орхин, дэлхийн рекордыг 85 настай Ц.Раднаа шинэчлэн тогтоосон билээ.

Тэрбээр Японы дэлхийн аваргыг гүйцэж энэхүү рекордыг тогтоосон юм. Түүний энэхүү амжилтыг үнэлэн Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр "Ханбогд" хотхонд 2 өрөө бэлэглэлээ. Шагналын "Хөрш заан" компанийн барилгачин хамт олны дунд гардуулсан юм. Тэрбээр шагналаа гардан авахдаа "Ажлын хүнд хүчрийг хийж амжуулдаг барилгачдад, шагналыг минь мялаасан та бүхэнд баярлалаа. Залуустаа хэлэхэд архи уухгүй, тамхи татахгүй явбал эрүүл амьдарна. Хэчнээн ажил ихтэй ч гэсэн заавал хөдөлгөөнтэй байгаарай" гэж захисан юм.