АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кубын цэрэг армитай сүлбээтэй бизнес эрхлэгчдэд тавьсан хоригийг чангатгав. Америкийн Сангийн яам Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бодлогыг дахин нягталсны дараа Кубын эсрэг шинэ хориг тавихаа энэ лхагва гарагт мэдэгдлээ. Шинэ хоригийн дагуу Кубын цэргийн албан хаагчид болон тагнуулын газартай холбоо сүлбээтэй хүмүүс АНУ-тай худалдаа хийж, мөнгө шилжүүлэх эрхгүй болно. 

Мөн Куб руу аялж буй Америкийн иргэд Засгийн газраас баталсан аяллын хөтөч байгууллагын ажилтныг дагуулж явах гэнэ. Эдгээр хориг өнөөдрөөс эхлэн хэрэгжих аж. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин “Кубтэй хийх худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг тэндхийн цэрэг армиас ангид байлгах зорилгоор хоригийг чангатгасан” хэмээлээ. Ингэснээр кубчууд улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөө эдлэнэ гэнэ.