Нийслэлийн тээврийн газраас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дизель хөдөлгүүртэй гурван автобусанд шүүлтүүр суулган туршиж, хөө тортогийн хэмжилт хийсэн байна.

Уг хэмжилтээр тус төхөөрөмж утааг 64.75 хувьтай шүүж байсан бөгөөд өдөрт нэг автобуснаас ялгарах 114 гр хөө тортогжилтыг шүүж агаарт хаягдахаас сэргийлжээ.

Үүнийг суулгаснаар дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарах COx(Нүүрстөрөгчийн исэл), NOx(Азотын исэл), Sox(Хүхрийн исэл), PM(Хөө тортогжилт) зэрэг хүний биед сөргөөр нөлөөлөх хүнд металыг сайтар шүүдэг.

Энэхүү төхөөрөмж нь БНСУ-ын “Сераком” ХХК-д үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийн тортог шүүгч Актив “DPF” болон Гибрид “DPF” юм.