Өмнөд Солонгосын цахим зээлдүүлэгч “K-Bank” тус улсын “KT” корпорацитай хамтран Монголд банкны зээлийн үйлчилгээ үзүүлэхээр хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. 

Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир уг асуудлыг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. 

Тэрбээр  "Нэг жил зургаан сарын өмнө "MCS" компани Монголбанкинд банк байгуулах хүсэлт гаргасан. Бид одоогоор зөвшөөрлийг нь өгөөгүй, судалж байна. Монголбанкны Ерөнхийлөгч энэ асуудлыг шийднэ" гэсэн юм.

Хэрвээ уг банкны үйл ажиллагаа явуулах эрхийг хуулийн хүрээнд зөвшөөрвөл Өмнөд Солонгосын хоёр компани монгол зээлдэгч нарт зээлийн онооны системээ бий болгоход нь туслах ажээ.