Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо өөрийн зочид буудлаа эмнэлэг болгохоор шийдсэн талаар мэдээлэл гарсан. 

Тэгвэл Португалийн сонины сэтгүүлч  Филипе Каетано бямба гарагт уг мэдээллийг бодит биш гэжээ.

Мөн түүний албан ёсны хуудаст энэ талаарх мэдээлэл ороогүй байгаа юм.

Криштиано Роналдо саяхан хүн бүхэн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахыг уриалсан байна. Бусдад туслахын тулд амь насаараа эрсдэл үүрч буй эмч, эмнэлэгийн ажилтнуудад талархал илэрхийлээд "Би энэ бүхнийг хөлбөмбөгчин хүний хувиар биш, таны хүү, таны аав, хүний ёоор дэлхий дахинд болж буй үйл явдалд санаа зовж байна" хэмээн ярьжээ.


Эх сурвалж:indiatoday