Энэ жил аваргаа хамгаалах зорилготой уралдаж буй Крис Фрүүме 17 дах гарааны сүүлийн толгод руу өгсөхдөө алдаа гаргаснаар түрүүлэх боломжоо үгүй хийсэн юм. Түүний хувьд энэхүү гараанд түрүүлсэн бол нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд бичигдэж байгаа нутаг нэгт дугуйчин Жэриант Томасыг гүйцэх байсан юм. Уралдааны төгсгөлд Найра Куйнтана Ирландын дугуйчин Дэн Мартиныг гүйцэж түрүүлснээр 17 дах гарааны шилдэг нь боллоо. 17 дах гарааны зам 40 милл буюу 65 км байсан юм.

Жэриант Томасын хувьд өмнө нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд түрүүлж байгаагүй юм. Тур Дэ Франц уралдаан дуусахад 4 гараа үлдээд байгаа бөгөөд Скай багийн хамтрагч Фрүүмээс 2 минут 31 секундын урд бичигдэж байна. Томастай хамгийн ойрхон амжилттай уралдаж яваа дугуйчин бол Нидерландын дугуйчин Том Думоулин. Тэрээр Томасаас 1 минут 59 секундын ард бичигдэж байна.



Эх сурвалж: SPS