Криптовалютад хөрөнгө оруулах ба арилжаалах хоёрын хооронд зарчмын 5 ялгаа байдаг байна. Үүнд:

Хугацаа

Хөрөнгө оруулагч голчлон урт хугацааны ашиг харж хөрөнгө оруулалт хийдэг. Тэдэнд зах зээл дээрх богино хугацааны үнийн өөрчлөлт огт сонин биш, анхаарлыг нь татдаггүй.

Үүний эсрэгээр арилжаачид криптовалютын үнийн хөдөлгөөнийг ашиглаж богино хугацаанд гүйлгээгээ хийдэг. Тэдэнд валютын цагийн болоод өдрийн үнийн өөрчлөлт л сонирхолтой. Бидний криптогийн ханш хамаагүй савладаг гэдэг зовлон тэдний хувьд ашгаа аривжуулах алтан боломж л гэсэн үг.

Хугацаанаасаа хамаарч дараах хэдэн төрлийн арилжаачин байдаг бөгөөд тэдгээр нь арилжааны арга ажиллагаа, стратегиар хоорондоо эрс ялгаатай.

Хусагчид /Scalpers/: Валютыг худалдаж авсан даруй үнийн зөрүү харагдмагц ашиг нь их бага гэж голж нэрэлхэлгүй арилжаалж орхино. Өдөрт 30, 40 бүр зуу тэрнээс илүү тооны арилжаа хийж секунд, минутын дотор ч авснаа эргүүлээд зарна. Олон жижиг наймааны ашиг нь нийлээд овоо болдог гэсэн. Арилжааны зарчмаа яс мөрддөг хүмүүс л хийнэ. 

Өдөр өнжүүлэхийнхэн /Day traders/ : Тэд авснаа аятайхан шиг цааш нь болгочихоод харина даа. Мэдээж гэрээс наймаа хийдэг нь орно оо. Маргааш гоё юм болж магадгүй гэж харж нөөцөлж хадгалахгүй. Бас л хатуу зарчмын асуудал. Яг л хоносон хоолонд дургүй хүмүүс л гэсэн үг.

Савалгаачид /Swing traders/: Энэ төрлийн наймаачид нэг өдрөөс хэд хэдэн долоо хоногийн үнийн савлагааг багцаалж авах зарах шийдвэрээ гаргаж байдаг хүмүүс.

Давтамж 

Давтамж гэдэг нь хир олон удаа криптовалют худалдан авч зардгийг  хэлж байна. Арилжааны давтамж нь криптовалют / хялбарчлаад зоос гэж нэрлэе/ -ыг өөрийн мэдэлд байлгах хугацаатай урвуу шууд хамааралтай ба зоосоо зарахгүй байх хугацаа урт байх тусам давтамж нь бага байна гэсэн үг. Хөрөнгө оруулагчид нь өөрсдийн урт хугацааны зорилт нь биелэгдтэл зоосоо “барж “ байдаг тул хугацаа нь хэд хэдэн жилээр үргэлжлэх нь бий. Ийм хүн ганц удаа л хөрөнгө оруулсан гэсэн үг. Хөрөнгө оруулагчид зоосоо худалдаж аваад /хөрөнгөө оруулаад/ түүнийгээ криптовалютын түрийвчиндээ хадгалчихаад гараа хармаандаа хийж алхахаас өөр хийх зүйлгүй болно.   

Харин арилжаачид өндөр давтамжтай гүйлгээнүүдийг хийнэ. Учир нь тэд ашгийн боломж гарах бүрт өндөр үнээр авсанаа зарж хямд үнээр зоос худалдан авч байдаг. Зах зээлийн нөхцөл байдлыг байнга ажиглаж эрсдлээ багасгаж байхын тулд тэднээс ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа зарж ажиллахыг шаарддаг.

 Эрсдэл 

Эрсдлийн хэв маяг нь  тухайн этгээдийн хэдий хэмжээний эрсдлийг хүлээж авч чадах чадвараар тодорхойлогдоно.  


Эх сурвалж: Крипто доогтэр