Криптовалютад  хөрөнгө оруулалт хийхдээ заавал анхаарч үзвэл зохих 5 хүчин зүйл байдаг. 

1.Баг (team)

Багийн үндсэн гишүүд өмнө нь технологийн компани байгуулж байсан уу? Хэрэв тийм бол сайн гэсэн үг. Тэд тэр компаниа зарсан бол  бүр илүү сайн.

2.Нэвтэрсэн байдал (adoption)

Топ 100-д ордог зоосууд бүгдээр  саяас дээш хэрэглэгчтэй эсвэл нэг саяас дээш орлоготой эсвэл зах зээлийн үнэлгээ нь 2 тэрбум доллараас дээш байх албагүй байдаг хэдий ч Топ 20-д ордог зоос нь нэг сая гаруй хэрэглэгчгүй бол энэ нь үл бүтэх хөрөнгө оруулалт болно. Эдгээрийн жишээ нь XRP, ADA, LTC, BCH, LINK, XLM, XMR, EOS гээд топ 20-ийн бараг тэн хагас нь юм.

3.Токеномикс (tokenomics)

Токеномикс нь тухайн зоос хир өргөн экосистемд ашиглагдаж байгааг буюу хир тархалттай байгааг харуулна. Тухайн зоосын ихэнх хувийг 100 хүрэхгүй түрийвч (эзэмшигч)-д хянадаг уу? Хэрэв энэ тийм бол тухайн зоос нь муу токеномиктай гэсэн хэрэг. Шилдэг 20-д багтдаг муу жишээ бол XRP, LINK, XLM, EOS юм.

4. Эргэц (velocity)

Хэрэв таны  хөрөнгө оруулах гэж сонирхож байгаа зоосын дор хаяж 50% нь алдагдах, сүлжээнийхээ үйл ажиллагаа, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор  ирээдүйд урамшуулал авах болзолтойгоор түгжигдсэн байх ёстой. Хэрэв үүнээс бага байвал энэ нь тийм ч сайн хөрөнгө оруулалт биш юм. Топ 20-т багтсан муу жишээ бол XRP, LTC, BCH, LINK, XLM, XMR, EOS.

5. Технологи

Уг зоосын төслийн ард хамгийн шилдэгт багтсан сайн технологи байгаа юу? Энэ нь сайн хөрөнгө оруулалт юм.

Ерөнхийдөө Топ 100-д эдгээр 5 шалгуурыг хангасан 14-хөн зоос байдаг: 

1. BTC

2. ETH

3. DOT

4. BNB

5. AAVE

6. VET

7. SNX

8. THETA

9. UNI

10. YFI

11. NEXO

12. NXM

13. ENJ

14. EWT

Үүн дээр Toп 200-с 4 зоос нэмэгдэнэ:

1. SUSHI

2. 1INCH

3. CHZ

4. KIN

Ингээд дүндээ Топ 200 –д хөрөнгө оруулбал өгөөж авах өндөр магадлалтай 18 зоос байна гэсэн үг.


Орчуулсан: О.Бадрал