ХУД-ийн 11-р хороонд баригдаж буй шинэ хорооллын барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү ослын улмаас амиа алджээ.

Тодруулбал “Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн  мэдээлэл Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 08-ны 19:22 цагт дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Хурд группын барилгын туслах ажилтан, СХД-ийн 11-р  хороонд оршин суух хаягтай, 17 настай эрэгтэй “У” нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан амиа алдсан хэмээн урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ. 

Хэргийн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.



Эх сурвалж: ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төв