“Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон  хүний сорьцод коронавирус илэрлээ.

Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.

Нийт 791 батлагдсан тохиолдол илэрсэн бөгөөд 354 нь эдгэжээ.

Мөн коронавирусийн халдвартай иргэнтэй 30 минутаас дээш хугацаагаар цуг байсан ч амны хаалт сайтар зүүсэн иргэн халдвар аваагүй тохиолдол гарсан гэв. Энэ нь зай баримтлах, амны хаалтаа зүүх нь ямар чухал болохыг харуулж байна, иймээс амны хаалтаа сайтар зүүх нь тун чухал гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллийн үеэр онцлов. Харин гэр бүлийн хүмүүс халдвар авах тохиолдол өндөр хэвээрээ байна гэлээ. 

Эмчлэгдэж бйгаа 428 хүн байгаа аж. Тэдний,

Хөнгөн 342

Хүндэвтэр 76

Хүнд 4

Маш хүнд 6 иргэн байаа аж. Маш хүнд байгаа иргэд нь өндөр настай хүмүүс аж.

Манай улс гадны орнуудад амжилттай туршигдсан вакцинуудаас авах хүсэл сонирхолтой байгаа аж. Гэхдээ вакцинаас алийг нь сонгоогүй бөгөөд ДЭМБ-аас зөвлөж буй үр дүнтэйг нь сонгоно гэв.

Амны хаалт зүүх нь ач холбогдолтой болохыг тохиолдол баталсаар байна. 

Эдгээр халдвар авсан иргэдээс эмнэл зүйн шинж дараах шинж тэмдэг илэрснийг анхаарууллаа

  1. Хуурай ханиалгах 21,1 хувь
  2. Хоолой хөндүүрлэх 12,7 хувь
  3. Толгой өвдөх 11,3 хувь
  4. Хамар битүүрэх 9,2 хувь
  5. Нусгайрах 9,2 хувь
  6. Халуурах 7,7 хувь
  7. Амт үнэр алдагдах 7 хувь
  8. Жихүүдэс хүрэх 4,2 хувь
  9. Ядрах 2,8 хувь
  10. Суулгах 1,4 хувь
  11. Үе мөч өвдөх 1,6 хувь
  12. Дотор муухайрах 0,7 хувь
  13. Нүд улайх 0,7 хувь