Ковид-19 цар тахал хүн төрөлхтний амьдралд томоохон өөрчлөлт оруулж, төвөгтэй бөгөөд тодорхойгүй нөхцөл үүсгэв. Гэсэн хэдий ч улс орнууд өөрсдийн боломж, нөөцөд үндэслэн энэхүү эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахаар янз бүрийн арга хэрэгслийг өрнүүлж байна. 

Улс орнууд эхэн үедээ голдуу хөл хориг тогтоох зэрэг үйл явц дээр чиглэсэн стратеги баримталж байв. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр энэ арга тийм ч хялбар байсангүй.

Иймээс олон улсад Засгийн газар, эрх баригч, шийдвэр гаргагчид цар тахлын хөл хорионы дэглэм, хязгаарлалтаас үүдэн бий болох эдийн засаг, нийгмийн үр дагаврыг шат дараалалтайгаар үнэлэхийг хичээж байна. Энэ нь нэг иргэн бүрийн, олон нийтийн дунд цаашид авч болох арга хэмжээ, хүлээлт, найдвар, төлөвлөгөөнд нөлөөлөх юм.

Олон улсад Ковид-19-тэй тэмцэх үүднээс олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн байдлыг тодорхойлох зорилготойгоор “Эрсдэлийн түвшин”-г нэвтрүүлж байна. Жишээлбэл, Шинэ Зеланд улс нь үндэсний, муж, хотуудын түвшинд дөрвөн түвшний эрсдлийн зэргийг тодорхойлсон билээ. Энэхүү эрсдэлийн түвшин нь тухайн улс орон дахь Ковид-19-ын хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын мэдээлэл дээр суурилж, ингэснээр хөл хорионы дэглэмийг илүү үр дүнтэйгээр зохицуулах юм. 


Эрсдлийн түвшинг амжилттай авч хэрэгжүүлэхийн тулд, ил тод, найдвартай байх, олон нийттэй нээлттэй харилцах шаардлагатай юм.



Эрсдэлийн түвшний системийн олон улсын жишээ: 



Сингапур

Шинэ Зеланд

Өмнөд Африк

АНУ-ын Юта муж

Схем 

Өнгө

Тоо

Өнгө, тоо 

Өнгө, тайлбар

Түвшний тоо

4

4

5

4

Жишээ 

Улбар шар түвшин

Гуравдугаар түвшин

Дөрөвдүгээр түвшин

Улаан түвшин

Хэрэглээ

Үндэсний хэмжээнд

Хот, муж, дүүрэг, сум, баг г.м бүх нэгж хамаарна

Үндэсний, аймаг, мужийн түвшинд ашиглана

Муж, аймгуудын түвшинд ашиглана

Түвшний агуулга (Хөл хорионы дэглэмийн төрлүүд)

3 төрөл: Өвчний шинж чанар, өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөө, олон нийтэд өгөх зөвлөмж

8 төрөл: Боловсрол, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, олон нийтийн байгууламж, газрууд, тээвэр, нийтийн тээвэр, зорчих тээвэр

3 төрөл: Эдийн засгийн салбар дахь хөл хорио, олон нийтийн тээврийн хөл хорио, хувь хүний хөл хорио

3 үндсэн төрөл: 

Олон нийт, бизнес ажил олгогчид, эрүүл мэндийн үйлчилгээ 

Эдийн засгийн ач холбогдлыг харгалзаж үзсэн эсэх 

Үгүй 

Үгүй 

Салбар бүр дэх цар тахлын эрсдэл 

Эдийн засгийн тооцоо

Эдийн засгийн салбарын дарамт 

Тодорхойгүй 




  • Систем нь ил тод байх 

  • Систем нь дата мэдээлэлд суурилсан байх 

  • Систем нь практикт нийцэх 

  • Систем нь газар нутгийн хувьд хамгийн жижиг бүсэд ч хэрэгжүүлэх боломжтой байх 

  • Систем нь хамтын ажиллагаанд суурилах

  • Систем нь хуулийн дагуу байх 

Ковид-19 нөхцөл байдлын эрсдлийн түвшний систем 

Эрсдлийн түвшний систем нь 4 түвшинтэй байх бөгөөд, өнгө, тооноос бүрдэнэ. 

  • Нэгдүгээр түвшин - Ногоон 

  • Хоёрдугаар түвшин - Шар 

  • Гуравдугаар түвшин - Улбар шар 

  • Дөрөвдүгээр түвшин - Улаан 



Нэгдүгээр түвшин: 

Эрсдлийн түвшин: Эрсдэл багатай

Тайлбар: Ковид-19 халдварын эрсдэл бага. Халдвар тархалт явагдахаа больсон. Эмчилгээ хийгдэж байгаа. Дам хавьтлыг тогтоох, шинжилгээ авах цэгүүд хангалттай. Эмнэлгүүд ямар нэг асуудалгүйгээр өвчтөнүүдийг хүлээн авах чадвартай. 

Хөл хорионы дэглэм: Нэгдүгээр түвшний хөл хорионы дэглэм 

Иргэд хэвийн амьдралынхаа дийлэнх хэсэгт буцаж орж болох ч, цар тахлын аюул байгааг мартаж болохгүй. Үргэлж халдвар хамгааллын дэглэмийг дагаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ариутгах, гадаргууг тогтмол цэвэрлэж, шийдвэр гарагчдын шийдвэр, заавар, зөвлөмжийг тогтмол дагана. Өвчний шинж тэмдэг илэрсэн үед даруй өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагатай яаралтай холбогдоно.


Хоёрдугаар түвшин: 

Эрсдлийн түвшин: Дундаж эрсдэлтэй 

Тайлбар: Олон нийтийн дунд Ковид-19-ын тархалт явагдаж байгаа ч, тархалтыг хянаж, хумьж чадсан. Шинжилгээ болон дам хавьтлыг тогтоох хүчин чадалтай. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн хүчил чадал нь хэрэгцээг хангаж чадахуйц байна. 


Хөл хорионы дэглэм: Хоёрдугаар түвшний хөл хорионы дэглэм

Иргэд анхаарал, сэрэмжтэй байх ёстой ч, амны хаалт, 2 метрийн зайг баримтлан бусадтай харилцах, гадагш гарах боломжтой. Боломжтой бол сайн дураараа гэртээ байх, гэрээсээ ажиллахыг илүүд үзэх нь чухал. Халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ариутгах, гадаргууг тогтмол цэвэрлэж, шийдвэр гаргагчдын шийдвэр, заавар, зөвлөмжийг тогтмол дагана. Өвчний шинж тэмдэг илэрсэн үед даруй өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагатай яаралтай холбогдоно. 


Гуравдугаар түвшин: 

Эрсдэлийн түвшин: Өндөр эрсдэлтэй 

Тайлбар: Ковид-19 халдвар нь олон нийтийн дунд хурдацтайгаар тархаж буй. Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ хүчин чадлын хувьд халдварын тохиолдлуудыг хүлээн авах боломжгүй болох эрсдэлтэй. 

Хөл хорионы дэглэм: Гуравдугаар түвшний хөл хорионы дэглэм 

Иргэд гэртээ байрлаж, гадаад орчны бүх харилцаанаас татгалзах. Гэрээсээ гадуур гарахгүй байж, зөвхөн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны улмаас л гэрээс гарах боломжтой. Эрүүл мэндийн бүхий л дүрэм, журам, зааварчилгаа, зөвлөмжийг дагана. Гэрээс гарах тохиолдолд тогтмол амны хаалт зүүж, бээлий өмсөж, 2 метрийн зай барина. Өвчний шинж тэмдэг илэрсэн үед даруй өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагатай яаралтай холбогдох үүрэгтэй. 


Дөрөвдүгээр түвшин: 

Эрсдэлийн түвшин: Маш өндөр эрсдэлтэй 

Тайлбар: Ковид-19 халдвар нь олон нийтийн дунд хяналтаа алдан тархаж, эрүүл мэндийн үйлчилгээ ачааллаа дийлэхээ болино. Тархалтын цар хүрээ хурдацтай өсч, шинжилгээ авах, дам хавьтлыг тогтоох хүчин чадал хүрэлцэхгүй болно. Эмнэлгүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болно. 

Хөл хорионы дэглэм: Дөрөвдүгээр түвшин

Иргэд үргэлж гэртээ байрлаж, зөвхөн хоол хүнс худалдан авах, эмийн сан орох эсвэл зайлшгүй шалтгаанаар гэрээс гарах боломжтой. Иргэд гэрээс гарахдаа үргэлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, гадаргууг тогтмол ариутгаж, бүхий л зөвлөмж, зааварчилгаа, тушаалыг дагаж мөрдөнө. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагатай яаралтай холбогдож тусламж авна. 

Эрсдэлийн түвшнийг тодорхойлох 



1-р түвшин

2-р түвшин

3-р түвшин

4-р түвшин

Улс

Өдөрт 5 тохиолдол /нэг сая хүн

Өдөрт 5-10/1 сая хүн тутамд

Өдөрт 10-20 тохиолдол/ нэг сая хүн

Өдөрт 21 тохиолдол/нэг сая хүн

Хот

Өдөрт 2 тохиолдол/нэг сая хүн

Өдөрт

 2-5 тохиолдол/ нэг сая хүн

Өдөрт  5-10 тохиолдол/нэг сая хүн

Өдөрт 11 тохиолдол/ нэг сая хүн 


Эрсдэлийн түвшнийг тодорхойлох хэмжих үндсэн хүчин зүйл, нэгж нь улс орны болон хотын батлагдсан эерэг тохиолдлуудын тоо байна. (Хэмжих нэгж нь цаашид нэмэгдэх боломжтой.)

Тоон мэдээлэл нь 7-14 хоногийн хугацааг хамруулсан дата мэдээлэл дээр суурилна. Улс орны түвшин дэх батлагдсан эерэг тохиолдлын тоо нь сүүлийн долоо хоногийн хугацаа дахь өдөр тутмын улс орны түвшинд гарсан батлагдсан эерэг тохиолдлын нэг сая хүнд ногдох тоо байна. Хотын түвшин дэх батлагдсан эерэг тохиолдлын тоо нь сүүлийн долоо хоногийн хугацаанд гарч ирсэн нийт батлагдсан тохиолдлын нэг сая хүнд ногдох тоо юм. 

Түвшин ахих нь сүүлийн долоо хоногийн хугацаан дахь дата мэдээллээс хамаарна. 

Түвшин буурах нь сүүлийн 14  хоногийн хугацаан дахь дата мэдээллээс хамаарна. 


Нэг түвшин бүр нь 28 хоногийн хугацаанд үргэлжилнэ. 14 хоног тутамд нөхцөл байдлын үнэлгээ гаргаж, үр дүнгээс хамааран дээрх аргачлалын дагуу шат хооронд шилжилт хийнэ. 


КОВИД-19 НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДӨРВӨН ҮЕ ШАТ БҮХИЙ ЗАГВАРЧЛАЛ


1-р түвшин

2-р түвшин

3-р түвшин

4-р түвшин

Батлагдсан тохиолдол

Өдөрт 2-3 батлагдсан тохиолдол

Өдөрт 4-6 батлагдсан тохиолдол

Өдөрт 7-10 батлагдсан тохиолдол

Өдөрт 11-ээс дээш батлагдсан тохиолдол

Халдвар хамгааллын дэглэм бүх үе шатанд хүчинтэй.

Амны хаалт зүүх, 2 метрийн зай барих, гараа тогтмол угааж ариутгах, Гадаргууг тогтмол ариутгаж цэвэрлэх, Өвчний шинж тэмдэг илэрсэн үед өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн яаралтай тусламжтай холбогдох.



ХУВЬ ХҮН БА НИЙГЭМ

Гэрийн хөл хорионы дэглэм

Хөл хорихгүй

Оройны 11 цагаас өглөөний 6 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Оройны 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Оройны 9 цагаас өглөөний 5 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Гэрээс гарах

Халдвар хамгааллын дэглэм баримтлан хязгаарлалтгүйгээр гарна.

Оройны 11 цагаас өглөөний 6 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Оройны 10 цагаас өглөөний 6 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Оройны 9 цагаас өглөөний 5 цаг хүртэл гэрээс гарахгүй.

Цугларах

Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Бүрэн хязгаарлах



ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН

Явган алхах

Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Зөвхөн өөрийн гэрээс 5 км дотор хүнсний дэлгүүр, эмийн сан, 30 минутын дасгал хөдөлгөөний зорилгоор алхаж болно. Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Зөвхөн өөрийн гэрээс 2 км дотор хүнсний дэлгүүр, эмийн сан орох зорилгоор алхаж болно. Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Унадаг дугуйтай явах

Халдвар хамгааллын дэглэм баримтлана.

Халдвар хамгааллын дэглэм баримтлана.

Зөвхөн өөрийн гэрээс 5 км дотор хүнсний дэлгүүр, эмийн сан, 30 минутын дасгал хөдөлгөөний зорилгоор дугуйгаар зорчиж болно. Халдвар хамгааллын дэглэм  баримтална.

Зөвхөн өөрийн гэрээс 2 км дотор хүнсний дэлгүүр, эмийн сан орох зорилгоор дугуйгаар зорчиж болно. Халдвар хамгааллын дэглэм баримтална.

Хувийн машинаар зорчих

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 50% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Таксигаар зорчих

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 50% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Нийтийн тээврээр зорчих

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 50% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Суудлын тоо 25% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Хот хооронд зорчих - хувийн машинаар

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хот хооронд зорчих - автобусаар

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хот хооронд зорчих - таксигаар

Суудлын тооны 70% хүртэлх хувийн дүүргэлттэй явна.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хөл хорионы хязгаарлалт үйлчилнэ.

Хот хооронд зорчих - галт тэрэг

Хариуцах засаг захиргаа тодорхойлно.



ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА (Засаг захиргаа, Онцгой комисс, Эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад)

Ажиллах цагийн хуваарь

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Оффисын ажилчдын 50 хувьд нь алсаас ажиллах боломжийг бүрдүүлж, нэн шаардлагатай тохиолдолд хүний тоон хязгаарлалттайгаар оффис дээр цугларах, хурал зохион байгуулах

100% алсаас ажиллах горимд шилжих

Ажилчид

Ажиллах горим



ХУВИЙН ХЭВШИЛ

Ажиллах цагийн хуваарь

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Оффисын ажилчдын 50 хувьд нь алсаас ажиллах боломжийг бүрдүүлж, нэн шаардлагатай тохиолдолд хүний тоон хязгаарлалттайгаар оффис дээр цугларах, хурал зохион байгуулах

100% алсаас ажиллах горимд шилжих

Ажилчид

Ажиллах горим









БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

Цэцэрлэг

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнээс бусад бүх шатны боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлэх

100% цахимаар дамжуулан боловсрол олгох

Бүрэн дунд боловсролын сургууль

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Боловсролын үйлчилгээг цахимаар олгох

100% цахимаар дамжуулан боловсрол олгох

Их, дээд сургууль

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Цахимаар дамжуулан боловсролын үйлчилгээг олгох

100% цахимаар дамжуулан боловсрол олгох

Бусад боловсролын байгууллага (Хэлний сургалтын төв г.м)

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Цахимаар дамжуулан боловсролын үйлчилгээг олгох

100% цахимаар дамжуулан боловсрол олгох

Хүүхэд харах үйлчилгээ (Жш. Өдөр өнжүүлэх төв г.м)

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Цахимаар дамжуулан боловсролын үйлчилгээг олгох

100% цахимаар дамжуулан боловсрол олгох

Номын сангийн үйлчилгээ

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Бүрэн хязгаарлах








ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Шашны үйл ажиллагагаа

50 хүртэлх хүнтэй шашны цугларалтыг зохион байгуулах

20 хүртэлх хүнтэй шашны цугларалтыг зохион байгуулах

Оршуулгын үйлчилгээнээс бусад шашны үйлчилгээг бүрэн хязгаарлах



ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ (Хүнсний дэлгүүр, супермаркет, хайпермаркет хамаарахгүй)

Худалдаа (Хүнсний дэлгүүр, супермаркет, хайпермаркет хамаарахгүй)

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Хүргэлтийн үйлчилгээг эрхлэх

Хүнснээс бусад худалдааг хязгаарлах

Хүнснээс бусад худалдааг хязгаарлах

Архи согтууруулах ундааны борлуулалт

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Бүрэн хязгаарлах

Гоо сайхан болон үсчний үйлчилгээ

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Нэгэн зэрэг 5-аас дээшгүй хүнд үйлчилгээ үзүүлэх

Бүрэн хязгаарлах



РЕСТОРАН, ЦАЙНЫ ГАЗАР, БААР, ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР, КОФЕ ШОП

Хоолны үйлчилгээ

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Хүргэлтийн үйлчилгээг эрхлэх


Архи согтууруулах ундаа борлуулах үйлчилгээ

Ажлын өдрүүдэд өглөө 9-17 цагийн хооронд борлуулна. Амралтын өдрүүдээр борлуулалт хийхгүй.

Бүрэн хязгаарлах

Шөнийн цэнгээний үйлчилгээ

Бүрэн хязгаарлах

Зочид буудлын үйлчилгээ

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Зөвхөн Улаанбаатар хотын харьяалалгүй хүмүүст үйлчилгээ үзүүлэх

Гадаадын иргэдээс бусад үйлчилгээг бүрэн хязгаарлах



ЭНТЕРТЕЙМЕНТ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Кино театр, музей болон уран зургийн галерей

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Нэгэн зэрэг 20-иос дээшгүй хүнд үйчилгээг үзүүлэх

Бүрэн хязгаарлах

Цахим болон бусад тоглоомын газар

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Бүрэн хязгаарлах

Дотор талбайн арга хэмжээ

25 хүртэлх хүнтэй босоо хүлээн авалт зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн хоорондын 2 метр зайг баримтлан 50 хүртэлх хүнтэй арга хэмжээг зохион байгуулах

Бүрэн хязгаарлах

Гадаа талбайн арга хэмжээ

50 хүртэлх хүнтэй босоо арга хэмжээг зохон байгуулах, үйлчлүүлэгчдийн хоорондын 2 метр зайг баримтлан 100 хүртэлх хүнтэй арга хэмжээг зохион байгуулах

Бүрэн хязгаарлах



ФИТНЕС БОЛОН СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Спортын сургалт

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

20 хүртэлх хүнтэй задгай талбайн, 10 хүртэлх хүнтэй дотор талбайн спортын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах

Бүрэн хязгаарлах

Спортын тэмцээн уралдаан

Спортын тэмцээнийг задгай бол 100 хүртэлх хүнтэй, дотор зааланд бол 50 хүртэлх үзэгчидтэй зохион байгуулах

Бүрэн хязгаарлах

Фитнес клуб

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Фитнес клубын үйл ажиллагааг нэгэн зэрэг 20-с дээшгүй хүнтэйгээр зохион байгуулах

Бүрэн хязгаарлах

Бассейн

Халдвараас сэргийлэх арга хэмжээг мөрдөн хэвийн горимоор ажиллах

Бассэйны үйл ажиллагааг нэгэн зэрэг удаад 10-аас дээшгүй хүнтэйгээр зохион байгуулах

Бүрэн хязгаарлах



ЗӨВЛӨМЖ:


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ийн халдвар хамгааллын зөвлөмж 


  1. Амны хаалт тогтмол зүүх 

  2. 1.5-2 метрийн зай барих 

  3. Гараа тогтмол 20 секундийн турш угаах 

  4. Гараа тогтмол тусгай ариутгагчаар ариутгах

  5. Нүд, хамар, ам, нүүрний хэсэгтээ гараар хүрэхгүй байх

  6. Аль болох гадуур явахгүй байх 

  7. Олон нийтийн цугларсан газраар явахгүй байх 

  8. Ханайлгах, найтаах үедээ амны алчуур, салфетка ашиглан дарах

  9. Гадаргууг тогтмол ариутгах (Хаалганы бариул, утасны дэлгэц г.м)

  10. Ковид-19 халдварт өвчний шинж тэмдгийн талаар мэдлэгтэй байх

  11. Ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байж, өөрийгөө тусгаарлах, өөрийн харьяа газрын эрүүл мэнд, тусламжийн байгууллагатай холбогдох 

  12. Баталгаатай эх сурвалжийн мэдээллийг тогтмол авах