КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14.400 тун АстраЗенека/Оксфорд вакцин өнөөдөр манай улсад ирлээ. 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс коронавирусийн дархлаажуулалтын аяны бэлтгэлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт техник, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж. 

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад бэлэглсэн 150 мянган тун АстраЗенека вакциныг өнгөрсөн сарын 22-нд хүлээн авсан. Улмаар манай улс тус вакциныг 02 дугаар сарын 23-аас тарьж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 84.017 иргэнийг вакцинжуулаад байна.  

АстраЗенека вакциныг тариулсан хүмүүст цусны бөөгнөрөл үүсэж байж магадгүй гэсэн үндэслэлээр Европын холбооны 8 улс иргэддээ тус вакциныг хийхийг түр хойшлуулаад буй. Энэ талаар ДЭМБ болон манай улсын ЭМЯ, ХӨСҮТ-өөс Ажлын хэсэг гарган судалж байгаа аж. Монгол Улсад АстраЗенека вакцинаар вакцинжуулах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдэгдсэн.