Амралтын өдөр эхэлсэн “Keeping up Kardashians” шоуны 17 дахь цувралын үеэр Ким эгч Кортни Кардашианд үс нь халцарч байгааг анзааран, түүнд хэлжээ. Тэрээр цаг алдалгүй, үсээ ургуулахын тулд плазма тарилга хийлгэх цаг авсан аж.

2013 онд Ким Кардашиан “нүүрний цус сорогч” хэмээгддэг PRP эмчилгээг анх туршин, олонд танил болгосон юм. PRP эмчилгээ нь арьсыг залуужуулан, толигор болгохын хажуугаар уг эмчилгээ нь үс уналттай тэмцэхэд тусалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. 

Плателетууд нь цусны өтгөрөлтөд тусалдаг эсүүд боловч мөн түүнд агуулагддаг уураг нь үсний ургалтыг өдөөдөг хэмээн үздэг. Энэ талаарх Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгаа өнгөрсөн гурван сард “Aesthetic Surgery” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Уг бүтээгдэхүүн 12 долоо хоногийн хугацаанд үсний нягтралыг мэдэгдэхүйц сайжруулдаг болохыг судалгаа харуулсан байна. PRP үс ургуулах нэг курс эмчилгээний өртөг нь дунджаар 1200 фунт стерлингийн ханштай байдаг гэнэ. Кортнигийн хувьд үсээ хэт чанга боосноос үс нь халцарч эхэлсэн аж.