Хятадын эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын улмаас нас барсан хүний тоо 425, халдвараар батлагдсан тохиолдод 20,438 болсон гэж South China Morning Post /2020/2/4/ мэдээллээ.

Шинээр 3,235 тохиолдол бүртгэгдсэн аж. Тэднээс 1,242 халдварын голомт болоод буй Ухань хотын иргэд юм.

Энэхүү халдвар дэлхийн эдийн засагт нөлөөлж болзошгүй.

CNBC-ийн мэдээлж буйгаах Goldman Sachs энэ долоо хоногт болох байсан ази түншүүдтэйгээ уулзах бизнесийн аяллаа цуцалжээ. Мөн энэхүү вирусийн дэгдэлтийг зогсооход АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн байгууллага Конгрес нийт 136 сая доллар зарцуулах шаардлагатай хэмээ үзсэн байна.