Covid-19 цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 7 сая хүрлээ гэж ОХУ-ын Тасс агентлаг мэдээллээ. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 402 мянган хүн дэлхий даяар энэ өвчнөөр нас бараад байна. Өнгөрсөн 5 дугаар сарын 4-нд халдвар авсан хүмүүсийн тоо 3.5 сая байсан бол ийнхүү нэг сарын дотор хоёр дахин нэмэгджээ. Хамгийн олон тохиолдол АНУ-д 2 сая бүртгэгдээд байна. 

Тэдний 5.67% нь буюу 110 мянган хүн нас баржээ. Хоёрт Бразил улс 685 мянган тохиолдол илэрсэн байна. 37 мянган хүн нас барсан байна. Гуравдугаарт ОХУ 467 мянган хүн өвчилж, 5859 хүн нас барсан байна. Өнгөрсөн 3 дугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусыг дэлхийг хамарсан цар тахал гэж зарласан юм.