Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ-т ажиллаж, цаг үеийн асуудалтай холбоотой хийж, хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, ажлын арга барилаа өөрчилж, менежментээ сайжруулж, бүх байгууллага хоорондоо уялдаатай холбоотой ажиллаж, цаг үеэ мэдэрч сийрэг ажиллахыг үүрэгдэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид урьдчилан харж байх ёстой. Ямар эрсдэл гарах вэ гэдгийг тооцоод урьдчилж танилцуул. Хэсэгчилсэн хөл хориог ямар байдлаар тогтоох вэ гэх зэрэг. Тэгээд шийдвэрүүдээ хөрсөн дээр буусан, амьд болго. 

Коронавирусын вакцины ажлын хэсгийг өнөөдөр үдээс хойш манай өрөөнд хуралдуулна. Вакцинжуулалтыг ямар үе шаттай яаж хийх вэ гэдгийг одооноос тооцоорой. Бас бөөгнөрөл үүсгэж, маргаан дагуулсан нөхцөлд хүргэхвий. Шат шатандаа сургуулилт хийж бэлтгээрэй" хэмээлээ.