Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим системээс авч болно.

Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой. Харин аж, ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болох юм.

Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг ч бүрдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос ирэх 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж буй юм.


E-Mongolia цахим системээс коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэрчилгээ авах заавар

  1. E-Mongolia систем рүү орно.
  2. Өөрийн утасны дугаар, тоон гарын үсэг болон цахим банкны бүртгэлээрээ нэвтрэн орно.
  3. Монгол Улсын иргэн цэс рүү дарж орно.
  4. Ковид-19 цэс рүү орно.
  5. Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг сонгоно
  6. Үнэгүй татан авна