Мулан киноны live-action нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Дисней компаниас өчигдөр хийсэн мэдэгдлээ. Мөн Аватар, Оддын дайн зэрэг цувралыг нэг жилээр хойшлуулсан нь коронавирус Холливудыг ч тойрч өнгөрөхгүй байгааг харуулжээ. 

Энэ нь Мулан киноны нээлтийг хойшлуулсан 3 дахь удаагийн тохиолдол хэдий ч энэ удаад ямар ч тогтсон хугацаа заалгүйгээр хойшлуулсан байна. 

Түүнчлэн кино зураг авалт зогсолтонд орсноос 2021 оны 12 дугаар сард нээлтээ хийх байсан "Аватар 2" киног 2022 нээхээр болжээ. Улмаар Аватар 3, 4, 5 тус бүр нэг жилээр ухарч байна. Ийнхүү Аватар цувралын сүүлчийн анги 2028 оны 12 дугаар сард үзэгчдийн хүртээл болох юм. 

Мөн Оддын дайн киноны шинэ анги ч 2023 оны 12 дугаар сар хүртэл хойшлогдсон байна. Үүнээс гадна 2 шинэ анги нь 2025, 2027 онуудад гарах аж. 



Эх сурвалж: Forbes