Өнөөдөр өглөөний мэдээгээр шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусийн улмаас амь насаа алдсан хүний тоо нийт 1086 болсон гэж Хятадын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Өчигдөр гэхэд 108 хүн нас барсан бөгөөд тэдний 103 нь Хубэй мужид,  5 нь бусад газарт бүртгэгдсэн байна. Уг вирусээр халдварлаж өвчилсөн хүний тоо дэлхий даяар 43098 болсон бөгөөд өдөрт дундажаар 1000-аар нэмэгдэж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 3344 хүн эдгэрчээ.

Халдварын тохиолдол БНХАУ-аас гадна 24 улсад илэрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.


Эх сурвалж: scmp.com/