Шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбогдуулан ДЭМБ-аас онц байдал зарлаад буй. Өнөөдрийн байдлаар /2020/2/20/ уг вирусын халдварын 2590 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо ийнхүү 14.380 болж 304 хүн амь насаа алдаад байна гэж South china morning post мэдээлэв.

Амь насаа алдсан тохиолдол бүгд эх газрын Хятадад бүртгэгдсэн аж. Бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ.

Нийт 23 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Цаашид вирусийн халдварыг тархаахгүй байх үүднээс зарим улс хилээ хааж, хил дээрээ хяналт тавьжээ. Тухайлбал ОХУ хилээ хаасан байна.

Бас нэг асуудал үүссэн нь Хубэй мужтай зэрэгцэн оршдог Хунань мужид H5N1 шувууны ханиадны вирус тарж эхэлжээ.Орон нутгийн удирдлагууд 17,828 шувууг устгаад байна.

Эх сурвалж: scmp.com