Коронавирусийн халдварын голомт европ тэр дундаа Итали, Испани улс болоод байна. Итали  улс гэхэд вирусийн улмаас үзвэрийн томоохон байгууламжийг хээрийн эмнэлэг болгож, мөсөн гулгуурын хүрээлэнгээ цогцос хадгалах газар болгон өөрчлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварыг 101 мянга гаруй хүн авч, 11 мянга гаруй нас бараад байна. 

Ийнхүү хүндхэн байдалд орсон тус улсын Засгийн газар цар тахлын улмаас амь насаа алдсан иргэд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа хүндэтгэж нэг минут дуугаа хурааж, далбаагаа тал буулгаж гашуудлаа илэрхийллээ.

Мөн Италичууд энэхүү үйл явдалд харамсан эрүүл мэндийн салбар нь доголдсон энэ үед тусламжийг гараа сунгаагүйд бухимдан Европын холбооны далбааг шатааж эхэлжээ. Үүний оронд тусласан Хятадын далбааг тавьж эхэлсэн байна.