Бидэнд янз бүрийн санаа зовох асуудал байна. Гэхдээ ганцхан асуулт бүх дэлхийг нэгтгэж байна. Тэр нь "Гайтай коронавирусын эрин үе хэзээ дуусах юм бол?"

Заримдаа хариулт нь "Удахгүй ээ эсвэл магадгүй...?" Юутай ч зарим орнууд хөл хориогоо суллаж, хилээ нээж байна. Мөн вакцин гаргах ажил ахицтай гэх чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож байна.

Цар тахлын оргил үе гэж байгаа, тэр нь хэзээ нэгэн цагт дуусна. Хэнд ч тодорхой хариулт алга байна. Ихэнх нь хоёр зүйл дээр санал нэгдэцгээсэн. Энэ нь эрүүл мэндийн шинжлэх ухаан халдварт өвчнийг устгах арга замыг олсон цагт мөн бидний амьдрал эргэн хэвийн болсон цагт...

Ирэх хэдэн сар дахиад л хүлээх нь. Зөв чиглэлд авсан нэг алхам бол халдварыг хянах тодорхой арга хэмжээ сайжирсан.Дэлхий даяар бүгд үйлдвэрлэлийн асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна. Ингэснээс фронтын шугаманд "тулалдаж байгаа" эрүүл мэндийн ажилтнууд хамгаалах хэрэгсэл, амьсгалын аппарат зэрэгтэй болно. Шинжилгээг өндөр чанартай хийдэг болмоор байна, тэгэх юм бол олон нийт оношлуурт итгэнэ.Цар тахлыг устгах нь гурван зүйлсээс хамаарч байна.

1. Дэлхийн нийт хүн амын ихэнх (60-аас дээш) хувийг аварч чадах үр дүнтэй вакцин гарган авах гэж эрдэмтэд хичээж байна.
2.Гаргасан вакциныг нь дэлхий даяар үй олноор үйлдвэрлэх, түгээх үр дүнтэй арга замыг үйлдвэрлэгчид хайж байна.
3.Дэлхийн нийт хүн ам байгалийн дархлаа (сүргийн дархлаа) тогтоох цаг болсон байна.


Эх сурвалж: menshealth.com