Хятадын эрүүл мэндийн байгууллагын өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 9692 тохиолдол бүртгэгдэж, 213 хүн амь насаа уг халдварын улмаас амь насаа алдаад байна. Энэ уг халдвар гарснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт билээ.

Өчигдөр нийт 1982 хүн шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Эдгээр тооноос үзэхэд тус вирусын улмаас халдвар авсан хүний тоо хэдий SARS-ийн үзүүлэлтийг даваад байгаа юм. 

Орон нутгийн иргэдэд өгч буй мэдээллээр үүнээс гадна халдварын ажиглалтад байгаа 32,340 хүн байгаа аж. Энэхүү хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор Хубей муж руу Бээжин 7000 гаруй эмнэлгиийн ажилтан илгээгээд буй.

Энэ үеэр Ухань хотод нэгэн зэрэг хоёр эмнэлэгийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэхүү эмнэлэг 2300 хүний ортой бөгөөд ирэх долоо хоног ашиглалтад орно хэмээн мэдээлжээ.

ДЭМБ өчигдөр хуралдаж хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хил хаах, Хятадын жуулчдыг хориглох зэрэг хэт хатуу алхам хийхгүй байхыг улс орнуудад анхааруулсан байна.


Эх сурвалж: South china morning post