Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцооллоор нийслэлийн дараах хороодод коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүн гарчээ.

Үүнд:

- Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо,

- Сүхбаатар дүүргийн 11, 16, 18 дугаар хороо, 

- Баянзүрх дүүргийн 26, 25, 19 дүгээр хороо, 

- Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25 дугаар хороо, 

- Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 11, 18, 19, 20 дугаар хороо, 

- Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40 дүгээр хороодод халдвар илрэх магадлал өндөр байна. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байна гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цахим хуудсаараа мэдээллээ.