Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр энэ сарын 28-нд нийт 9513 хүнд PCR шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 5 хүнээс
  • Сэлэнгэ аймагт 7 хүнээс
  • Дархан-Уул аймагт 9 хүнээс
  • Архангай аймагт 2 хүнээс коронавирус илэрсэн байна.

Харин халдварын голомтот аймгууд болох Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад нэмж бүртгэгдээгүй байна. Улмаар манай улсад дотооддоо бүртгэгдсэн халдвар 341, зөөвөрлөгдөн орж ирсэн нь 383 буюу нийт 784 тохиолдол бүртгэгджээ.


Улаанбаатарт нийт 75 тохиолдол бүртгэгдсэнийг амьдардаг дүүрэг, хороогоор нь ангилан хүргэж байна.