Коронавирусийн халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг өнөөдрөөс зорчуулж эхэллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд зорчих хөдөлгөөнийг энэ сарын 01-нээс нээсэн ч тодорхой 7 аймаг руу 12 дугаар сарын 07-ноос зорчуулахаар болсон.

Тус шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу болон дээрх аймгуудаас Улаанбаатар руу явах хөдөлгөөнийг өнөөдрөөс нээлээ. 

Зорчигчид хувийн болон нийтийн тээврээр зорчих боломжтой бөгөөд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Зорчих иргэд https://119.mn/ сайтад хандаж, хот хооронд зорчих хүсэлтийг бөглөн PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарснаар зорчих боломжтой.

https://119.mn/ сайтын "Хот хооронд зорчих хүсэлт" хэсэгт дээрх аймгуудыг нэмж оруулжээ.


Нийтийн тээврийн автобус аймгууд руу дараах хуваариар зорчино.


Нийтийн тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.