Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж байна.

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явц, хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөц, боломжийн байдалтай танилцаж, вакцинжуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэхийг шалгаж ажилалаа.

Монгол Улсын иргэдийг бүрэн вакцинжуулахад шаардлагатай коронавирусийн эсрэг вакцин хадгалах хөргөгч, гүн хөлдөөгч зэрэг дэд бүтэц ХӨСҮТ-д бүрэн бүрдсэн байна гэж УОК-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.