Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас нас барсан хүн нийт 910 хүрчээ.
Мөн халдвар авсан хүний тоо 40,553 болж тэднээс 2,152 хүн эмчлэгдэн эмнэлэгээс гарсан байна.

Уг вирусын халдварын улмаас нас барсан хүний тоо хэдийнэ 2002-2003 онд дэгдсэн SARS-ийг даваад байгаа юм. SARS-ийн улмаас 740 хүн амь насаа алдаж байжээ.

Уг үйл явдлаас коронавирусийн талаар анх олон нийтэд мэдэгдэж байсан найман хүний нэг, нүдний эмч Ли тус вирусийн улмаас нас барсан нь нийгмийн сүлжээнд яриа гол сэдэв болж буй. Шүгэл үлээгч баатар хэмээн хүндлэгдэж буй түүний тухай яриа ийнхүү хүч авч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа аж.

Хятадын нийгмийн сүлжээний орчинд иргэд эмчийнхээ хувьд үнэнийг илчилж, зоригтой дуугарсан түүнийг шүгэл үлээгч хэмээн хүндэтгэж олон зуун мянган хүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн улсын мэдээлэл задруулсан Ли Вейнлианд хатуу хандаж байсан эрх баригчид уучлал гуйн арт гэрт нь нөхөн олговор олгою.

Ли эмч халдварын голомтот ажилласан гэдгээ мэдэж байсан учраас өдөр бүр шинжилгээ өгч, өөрийгөө хянаж, тэрхүү мэдээллээ Weibo-д хуваалцаж байжээ. Гэвч коронавирусийн халдварын улмаас амь насаа алдсан юм.

Бичлэг:

Б