Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байна.

Тэрбээр "Манай лаборатори томуугийн 21 вирусийг оношлох боломжтой. Шинээр үүссэн коронавирусийг оношлоход лабораторийн чадамжгүй байгааг нуухгүй. Коронавирусийн тохиолдол илэрвэл Японы халдварт өвчний үндэсний төвд шинжилгээгээ явуулна. Бид цаашид нотолгоонд суурилсан онош тавихыг хүсэж байгаа. Бид тус вирусийн идэвхжилтийн энэ үед өндөржүүлсэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Халдварын тохиолдол илэрвэл шууд зарлаж, яаралтай арга хэмжээ авна. ХӨСҮТ-д 50 ортой тасаг бэлэн байдалд оруулсан. Дэгдэлт хэлбэрээр өсөх хандлагатай байвал орны тоог 150 болгож нэмэгдүүлнэ. Өвчин сүүлийн үед амьсгалын замаар халдаж байгаа учраас сэрэмжлүүлэг сурталчилгаа хийж байна." гэлээ.