Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор эмнэлгийн даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар шинэ коронавирүсийн халдварын үед хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, Эмнэлгийн халдвараас сэргийлэх, хяналтын алба, Эрчимт эмчилгээний тасаг, Уушги судлалын тасгууд хамтран шинэ коронавирүсийн халдвартай үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах, ноцтой байдалд үндэслэн яаралтай тусламжийн шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагааг идэвхжлийн горимд хэрхэн шилжүүлэн ажиллах чиглэлүүдээр нийт тасаг, албадын ажилчдын төлөөллийг оролцуулан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үзүүлэх дадлага сургалтыг зохион байгууллаа.