БНСУ-ын “Korean Air” агаарын тээврийн компаниас өөр компаниуд Монгол руу нислэг хийх эрхтэй болжээ. Ингэснээр “Korean Air” компанийн 30 жилийн монополыг дуусгавар болголоо.

БНСУ болон Монгол Улсын агаарын тээврийн асуудал хариуцсан албаны хүмүүс өнгөрсөн лхагва, пүрэв гарагт хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд Инчон-Улаанбаатар хотын чиглэлд нисч буй нисэх онгоцнуудын тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

1991 онд байгуулсан өмнөх гэрээний дагуу БНСУ-ын “Korean Air” болон Монголын “МИАТ” компаниас тус бүр нэг нисэх онгоцтойгоор хоёр улсын хооронд нислэг үйлдэх эрхтэй байсан юм. Уг хоёр онгоц хоёр улсын хооронд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлддэг байжээ.

Харин шинэ байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хот руу долоо хоногт 9 удаагийн нислэг үйлдэхээр болсон байна. Шинэ гэрээ ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Chosun/