Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор Засгийн газар үйл ажиллагаагаа түр зогсоосон билээ. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт байхгүйн улмаас цэвэрлэгээ хийгдээгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хоёр гишүүн Цагаан ордонд авчиржээ.

"Калифорни муж улсын Ардчилсан намын гишүүн Жеки Спейер, Жаред Хаффман нар АНУ-ын төрийн тэргүүний байр суурьт эгдүүцэж байгаагаа иймэрхүү байдлаар илэрхийлэхээр шийдсэн байна" гэж “The Hill” сонин мэдээлсэн байна.

Тэд “Д.Трампын хог” гэсэн бичигтэй хогийн савнуудыг Цагаан ордны үүдэнд тавьсан байна. Конгрессын гишүүдийн ярьж байгаагаар, тэд эдгээр хог хаягдлыг өнгөрсөн долоо хоногт Калифорни муж улсын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгээс цуглуулжээ. Цэцэрлэгт  хүрээлэнгүүдэд тус газрыг хариуцсан алба цэвэрлэгээ хийх ёстой байсан бөгөөд санхүүжилт байхгүйтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон байжээ.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС