Миний бие Techstars байгууллагад Ази Номхон Далайн бүс хариуцан ажиллаж эхлээд гурван жил болж байна. Уг хугацаанд инновацийн экосистем нь зөвхөн гарааны бизнесүүдэд хамааралтай бус нийгмийн бүхий л төрлийн тоглогчид оролцож эхэлсэн сонирхолтой үе таарч байна. Үүнтэй уялдуулан сүүлийн жилүүдэд миний бие зөвхөн гарааны компаниудтай тулж ажиллаад зогсохгүй дэлхийн томоохон корпорац, Улс орны засгийн газруудтай ажиллалаа.

Корпорацуудын хувьд Инновацийн орчинг бие болгох, гарааны компаниудтай хамтран ажиллах нь зөвхөн өөрсдийн бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг байлаа. Гэтэл өнөөдѳр энэ хандлага нь ѳѳрѳѳ тухайн корпорацын зах зээлд амьд үлдэх эсэхийг шийдэх цаг үе нэгэнт иржээ.

Techstars байгууллага нь 10 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд дэлхийн 50 гаруй корпорацуудад инноваци төрөх орчинг бие болгох, нутагшуулахад туслан олон амжилттай модель үүсгэж хэрэгжүүлж ирсэн билээ. Үүнд хамгийн сүүлд AMAZON корпорацтай хамтран Alexa Accelerator хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Үүний нэг жишээ нь манай хамгийн сүүлийн шинэ модель болох MaGIC ACTIVATE платформыг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийссэнийг дуулгахад таатай байна.

Корпорац болгон инноваци хөгжүүлэх, бие болгоход харилцан адилгүй цаг хугацаа, үе шатуудад оршин тогтнож байдаг. Өөрсдийн эрсдэл авах чадвар, удирдлагын бүтэц, зах зэлийн хэмжээ, эрсдэл авах сэтгэхүй, нөөц баялаг болон бусад хүчин зүйлээс шалтгаалан бүх корпорацууд хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын сан үүсгэх, инновацийн лаборатори бие болгох шаардлаггүй. Өөрсдийн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр хөтөлбөр, арга хэрэгслүүдээр гарааны компаниудтай хамтран ажиллах, инноваци төрөх орчныг бие болгох аргууд бий.

Magic Activate платформ нь томоохон корпорацууд өөрсдийн өмнө бие болж буй асуудал, давуу талуудыг ашиглан инновацийн challenge Magic болон Techstars-ийн багтай хамтран тодорхойлон гаргаж тухайн платформд байршуулан олон улсын 3000 гаруй гарааны компаниудад MaGIC Activate платформоор дамжуулан хүргэж амжилттай явж буй гарааны компаниудтай холбох платформ байгаа. Мөн уг платформыг маш богино хугацаанд өндөр чанартайгаар Монголын Benzeen багийн залуус маань хийж гүйцэтгэсэн нь маш бахархууштай хэрэг болсон.

Платформ нь нээлтээ хийсэнтэй холбогдуулан Magic болон Techstars хамтран Corporate Innovation Open House арга хэмжээг 6 сарын 9 өдөр Малайзын Куала Лумпур хотод олон улсын 40 гаруй корпорацууд урин авчирч, гарааны компаниудтай холбох, корпорацуудын туршлагаас хуваалцах зорилготойгоор зохион байгуулсан. Уг арга хэмжээний үер томоохон корпорацууд инновацийн үе шат, замналын аль хэсэгт явж байгааг тодорхойлох, дараагийн зөв алхмын талаар ярилцсан маш амжилттай арга хэмжээ болж бид нэг том ажлын ард гарлаа.

Зөвхөн Magic болон Techstars нийгмийн энэ бүлэгтэй харилцаж үйл ажиллагаа явуулж байгаа бус дэлхий даяар энэ чиглэлд анхаарал хандуулах болсон гэдгийг харуулж байна.