Та бараг хүн бүрийн амнаас кокосын тос үс болоод арьсны бүх л асуудлыг шийддэг гэж сонссон байх. Гэсэн ч гайхамшигт үр дүн үзүүлэх энэ бүтээгдэхүүн нь үсэнд тийм ч сайн биш юм. 

Ялангуяа хуурайшсан үсээ аврахыг хүсэж байгаа бол кокосын тос түрхсэнээр илүү хуурайшуулдаг байна. 

Shay and Company“Хүмүүс ихэнхдээ үсээ чийгшүүлэхийн тулд үсний тос хэрэглэдэг. Гэвч үсэнд чийгшил хэрэгтэй үед хүнээр бол цангасан үедээ ус л уумаар санагддаг шиг хамгийн ихээр ус л хэрэгтэй. Үнэндээ ус, тос хоёр харш гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Тос нь усыг өөрт шингээж эсвэл бүрхүүл үүсгэн ус хуйханд хүрэх боломжгүй болгодог” гэдгийг үсний мэргэжилтнүүд онцолжээ.

Мөн кокосын тос нь хуйханд шаардлагатай амино хүчил ялгаруулагч сүвүүдийг хаадаг байна. Тос түрхэхийн оронд чийгшүүлэх үсний маскууд хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Гэхдээ бурхны авралаар бид кокосны тосыг бусад хэрэгцээндээ ашиглаж болох нь ээ.


Эх сурвалж: Glamour DE