Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Мамба эргэж ирнэ гэсэн шуум хөгжөөн дэмжигчдийн дунд ам дамжин яригдаад байгаа билээ. Тэгвэл энэ яриаг түүний багийн хамтрагч асан Шакил О’Нил саяхан TMZ сайтын сэтгүүлчдэд ярьжээ.

Лос Анжелэс хотод болсон сайн үйлсийн хандивын тоглолтын үеэр Шакил О’Нилоос ЛэБрон Жэймс Лос Анжелэс Лэйкэрст ирсэн талаар болон түүнтэй хамтран тоглох уу гэсэн асуултад “Үгүй дээ, би болчихсон. Харин Коби эргэж ирнэ. Би энэ талаар сонссон. Түүнийг эргэж ирнэ гэдгийг би сонссон. Харин өнөөдөр та нар анх удаагаа энэ талаар сонслоо шүү” хэмээжээ.

Өдгөө 39 настай Коби Браиант нь 1996-2004 оны хооронд Шактай хамт тоглож байсан юм. Тиймээс Шакыг ойрын эх сурвалж гэж үзэж болно. Гэхдээ 2016 оноос хойш сагсан бөмбөг тоглоогүй Коби Браиантын хувьд 20 улирлыг маш өндөр ачаалалтай өнгөрүүлж, сүүлийн 3 улиралдаа нийтдээ 107 тоглолтод л оролцсон билээ. Тиймээс 40 шүргэж яваа насан дээрээ, 2 жил сагсан бөмбөгийн эрчимтэй бэлтгэл сургуулилтаас хол байсан хүний хувьд маш хэцүү гэж гадны болон Монголын спортын салбарынхан өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа юм.



Эх сурвалж: SPS