Дуучин К.Номинжин Монголын малчид ямаагаа самнахдаа хэрхэн тарчилган зовоодог талаар ярьж, энэхүү үйлдэлд эмзэглэж байгаагаа илэрхийлж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалсан билээ. 

Монголын ноос ноолуурын холбооноос түүнийг мэдэгдэлд хариу өгч "Ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаад орны иргэдэд ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ. Дуучин К.Номинжингийн видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай байгаа нь буруу" хэмээн тайлбар хийсэн юм.

Нийгмийн сүлжээнд түүний энэхүү бичлэгийг талархан хүлээн аваагүй бөгөөд эдийн засагт түлхэц өгдөг бүтээгдэхүүнээ сөргөөр сурталчиллаа хэмээн шүүмжилсэн билээ. 

Тэгвэл дуучин маань уг асуудал дээр уучлал хүссэн зурвасыг твиттер хуудаснаа бичжээ. К.Номинжин "Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье" хэмээн бичсэн байна.