АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэн 40 жил хадгалсан тахийн азарганы эсээс клоны аргаар дэлхий дээрх хамгийн анхны тахийн унагыг гарган авчээ. 1975 онд тус амьтны хүрээлэнгийн генетикч эрдэмтэн Доктор Курт Бениршк мөхөх аюулд орсон амьтдын генийг хөлдөөж авч үлдэх санаа анх гаргасан  учир түүний дурсгалд зориулан Курт гэж шинэ төрсөн унаганд нэр өгчээ.

Сан Диего хотын амьтны хүрээлэн нь 1916 онд байгуулагдсан, 3500 гаруй амьтантай дэлхий дээрх хамгийн том амьтны хүрээлэнгийн нэг юм. Инстаграм хуудсандаа Куртын зургийг оруулснаас хойш 15 мянган лайк авсан байна.
Хамгийн сүүлд 1969 онд хамгийн сүүлд үзэгдсэнээс хойш устаж үгүй болох аюулд орж байсан бол өнөөдөр дэлхий даяар нийт 2000 гаруй тахь байна гэж үздэг.