Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголд хүрэлцэн ирсэн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тэрбээр Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөөний өмнө зогсон нэгэн яс, нэгэн цуст монгол ахан дүүстэйгээ мэндчилж байна хэмээн ярьсан аж

Кирсан Илюмжинов энэ удаа Монголын бизнес, улс төрийн төлөөлөлтэй уулзах юм. Мөн энэ өдрүүдэд болж буй Монголын хүүхдийн спортын 6 дугаар наадамд зочноор уригдсан бөгөөд Монголын шатрын холбооны удирдлагуудтай уулзан шатрын спортыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт,  төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.