Төв Азийн Бүгд найрамдах Киргиз улс өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль явуулж ялагчаа тодруулжээ. Тэд Ерөнхий сайд асан Сооронбай Жээнбековыг сонгож Алмазбек Атамбаевын орыг залгуулахаар болсон байна. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр Жээнбеков 55 хувийн саналаар тэргүүлж, өрсөлдөгчөө ардаа орхисон аж. Сонгуулийн ирц 98 хувьтай байжээ.

Жээнбеков ялалтаа тэмдэглээд өөрт нь хүлээлгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй, өнгөрсний ололтоо бататгаж, эдийн засгийг сайжруулахаа хэлсэн байна. Өдгөө 58 настай тэрбээр Ерөнхий сайдын алба хашиж, ерөнхийлөгчийн албыг ахалсан туршлагатай.

Киргиз эдийн засгийн зогсонги байдал, ажилгүйдлийн түвшин нь нэмэгдэж хүндхэн өдрүүдийг өнгөрөөж буй. Үүнээс гадна залуучууд нь террорист “Исламын улс” бүлэглэлд элсэхээр Сирийг зорих болжээ. Тиймээс исламын хэт даврагчдын асуудлыг шийднэ гэж ажиглагчид харж сууна.