Өнөө цагт түүхэн кинонууд бол кино бизнесийн маш ашигтай төрөл билээ. Найруулагчид өөрсдийн амьлуулж буй дүрийн талаар судалгаа хийхдээ амьд ахуй цагийнх нь мөч бүрийг алдахгүй тэмдэглэж авдаг. Гэсэн хэдий ч тэдгээр түүхэн дүрүүд дүрийг амьлуулсан жүжигчинээс хол зөрөх нь бий. Тэгвэл бидний шимтэн үзсэн кинонууд ямар ямар дүрийг дэгсдүүлснийг үзэцгээе.

Ксеркс "300"

Персийн Ахеменидын удмын дөрөвдөгч хаадын хаан Ксерксийн дүрийг 300 кинонд тийм ч оновчтой дүрслээгүй юм. Зарим нь түүнийг ихэмсэг, биеэ тоосон удирдагч байсан гэдэг бол зарим нь түүнийг маш ухаалаг, туршлагтай удирдагч байсан гэдэг. Харин 300 кино тэр хоёр зан чанарыг нь хольж орхисон төдийгүй хөрөг зурагнаас нь харвал хангалттай хэмжээний үс сахалтай байсан байхад Ксерксийн дүрийг эрс өөрчлөн, халзанаар дүрсэлжээ. 

Македоны Гутгаар Александр "Агуу Александр"

Нэг хэсэг кино шүүмжлэгчдийн ярианы бай болсон энэхүү кино түүхийг нэлээдгүй эргүүлсэн. Харамсалтай нь тэд түүхэн үйл явдлуудыг гуйвуулаад зогсохгүй Александрийн дүрийг ч бодитой дүрсэлж чадаагүй юм.

Залуу Салвадор Дали "Бяцхан үнс"

Жүжигчин Роберт Паттисон үзэгч, дэмжигчдийнхээ хүлээлтэд хүрч, гайхалтайгаар Салвадор Далигийн залуу дүрийг бүтээсэн хэдий ч кино багийн зүгээс яагаад ч юм түүний сахлыг ижилсүүлж чадаагүй бололтой.

Леонидас Хаан "300"

Хаа сайгүй үзэж болох бүх л түүхийн ном товхимол, судалгааны ажлууд дээр Леонидас хаан тийм ч сайн удирдагч байгаагүй бөгөөд эрх мэдлээ авснаас хойшх арван жилийн хугацаанд нэг ч түүхэнд тэмдэглүүштэй гавьяа байгуулаагүй гэж тэмдэглэсэн байдаг. Харин Термопилийн тулалдаан бол түүний бүх хүчээ шавхан дайчлаад амь үрэгдсэн тулаан юм. Гэвч киног үзвэл түүний дүрийг эхнээсээ л эрэмгий зоригтой асан нэгнээр дүрсэлсэн байдаг.

Коммодус Эзэн хаан "Гладиатор"

Хоакин Феоникс тус кинонд жүжигчинийхээ хувиас чамгүй сайн ажилласан ч түүний дүр хувиргалт бодит дүрлэлээс нь хол илүү зөрсөн юм. Үүгээр зогсохгүй кино нь ч олон шүүмлэл хүртсэн. Хамгийн ойрын жишээг сонирхуулахад, Коммодус Ром улсыг бараг 13 жил удирдсан бол кинонд ямар ч үр ашиггүй 2 жилийг эзэн хааны суудалд өнгөрөөсөн гэж гардаг. 

Виллиам Вэйллэс "Эр зоригтон"

Энэ кино хэдийгээр Академийн шагнал гардуулах ёслолд нийт 10 төрөлд нэр дэвшиж, таван шагнал хүртсэн ч түүхийн хувьд таарч тохироогүй алдаа олон байсан юм. Дүрийн тухайд ч жинхэнэ Виллиам Вэйллэс ноён бол Скотт хүлэгт баатар бөгөөд гарал угсааны хувьд чинээлэг айлын хүү байжээ. 

Аркын Жоан "Зурвас: Аркын Жоаны түүх"

Бусад киноныхоо нэгэн адил дүр хувиргалтын тал дээр огт төсгүй энэ дүр амилуулсан жүжигчиндээ талархах нь зүйтэй. Учир нь тэр үнэхээр дүрийнхээ характерийг бүрэн гаргаж чадсан юм. 

Артур хаан "Артур хаан"

Энэхүү киноны тухай мэдээ олонд түгэхэд хүмүүст маш их хүлээлт үүсч байсан юм. Гэвч гол дүрийн жүжигчинийг танилцуулахад л тэдний урам хугарч эхэлсэн. Учир нь жүжигчин болоод дүрийн төрх огт төстэй байгаагүйд тэд эгдүүцэж байсан ба киног үзэхэд ч түүхийг гуйвуулсан үзэгдэл олон байсанд дургүйлхжээ. 

Наймдугаар Хэнри хаан "Шүүгчид"

Найруулагч жүжигчинээ юунд үндэслэн шалгаруулж авсныг нь бид мэдэхгүй ч жүжигчин Жонатан өөрийгөө бараг хоёр нугалахаар хэмжээтэй хүний дүрийг бүтээсэн юм.

Клеопатра "Астрикс, Обеликс 2: Клеопатра даалгавар"

Түүхийн хуудасыг сөхөж үзвээс Клеопатраг намхан, дур үл татам нэгэн хэмээн дүрсэлдэг билээ. Гэвч найруулагчийн зүгээс Моника Бэллучи тэргүүтэй сайхан хүүхнүүдийг тухайн дүрд төгс тохирно гэж үзсэн юм.


Эх сурвалж: Genmice