Даваа гарагт Энэтхэгийн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужийн Висакхапатнам боомт хот дахь “Шри Каняа” кино театрт их хэмжээний гал түймэр гарсан тухай тус мужийн засаг захиргааны удирдлагууд мэдээлэв.

“Гал түймэр даваа гарагийн өглөө дэгдэж эхэлсэн ба түүнийг унтраахаар гал сөнөөх таван машин ажилласан. Аз болоход, хэн нэгэн хүн бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна” гэж гал сөнөөх газрын төлөөлөгч мэдээлжээ.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гал сөнөөгчид танхимд байсан кинотеатрын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлсэн ба уг кинотеатр нь орон нутгийн цагаар өглөөний 11:00 цагт нээдэг тул хүнгүй байсан аж.

Гал түймэр гарсан шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг