Австрали гаралтай Жэйк Снөүвдэн, Мэри Ферлинг гэх Герман бүсгүйтэй Тайландын далайн эрэг дээр танилцжээ. Тэдний хайрын түүх яг л кино шиг. Мэригийн найз нь утсаа усанд унагаахад ойролцоо нь Жэйк байж таарчээ.

Хэрвээ Мэригийн найз утсаа газарт унагаагүй бол тэд хэзээ ч учрахгүй байсан хэмээн хэлсэн байна. Дөнгөж танилцсаныхаа дараа Жэйк Камбуж руу, харин Мэри Виетнам руу салж явцгаажээ. 

Гэвч Жейк  Мэритэй дахин уулзахыг маш их хүссэн учраас араас нь Виетнам руу 210 доллар төлөн явсан байна. Өдгөө тэд 22 сарын дотор 22 улсаар аялаад байна.

Гайхалтай учралаар учирч, нэгэн хүсэл мөрөөдлөө даган дэлхийг тойрон аялж яваа залуусын түүх гайхалтай биш гэж үү? Ингээд аялалын зургуудыг нь хүлээн авна уу.