Кимийн нэр орсон болохоор Kimono Intimates гэж нэрлэсэн байна. Гэтэл япончууд үндэсний хувцас болох кимоног нь дотуур хувцастай зүйрлэлээ хэмээн нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлсэн. Тэрбээр The New York Times сонинд ярилцлага өгч Kimono нэрээ өөрчлөхгүйгээ хэлсэн юм.

Гэтэл өнөөдөр Ким мэдэгдэл хийж шинэ нэр өгөх болсноо дуулгалаа. 







View this post on Instagram









Being an entrepreneur and my own boss has been one of the most rewarding challenges I’ve been blessed with in my life. What’s made it possible for me after all of these years has been the direct line of communication with my fans and the public. I am always listening, learning and growing - I so appreciate the passion and varied perspectives that people bring to me. When I announced the name of my shapewear line, I did so with the best intentions in mind. My brands and products are built with inclusivity and diversity at their core and after careful thought and consideration, I will be launching my Solutionwear brand under a new name. I will be in touch soon. Thank you for your understanding and support always.

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on


Реалити шоуны од байж байгаад хувцас дизайнер болсон тэрбээр инстаграмдаа ийн бичжээ: 

-“Би үргэлж сонсож, суралцаж, хөгжиж байгаа… Галбир засах дотуур хувцасныхаа нэрийг би сайн сайхан зүйлс бодолцож өгсөн. Сайтар эргэцүүлж, бодсоны эцэст галбир засах хувцасаа өөрөөр нэрлэхээр боллоо” гэсэн байна. 

Кимоно нь сул ханцуйтай халат бөгөөд XVI зуунаас эхтэй. Victoria & Albert Museum-ийн мэргэжилтний хэлж буйгаар кимоно XVI зуунаас эрэгтэй, эмэгтэй, баян, ядуу, бүх давхрагын өмсгөл болсон бөгөөд одоо ч утга илэрхийлэл, үнэ цэнээ алдаагүй аж. 

Юка Охиши гэгч эмэгтэй BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид кимоног баяр ёслолын үеэр хүндэтгэл болгож өмсдөг. Хурим найр, сүй тавих ёслол, төгсөлтийн баяр, оршуулга, эрүүл энх, хүүхдийн төрсөн өдөр гээд бүгдэд нь л кимоно өмсөнө. Дотуур хувцас яагаад ч кимонотой хамааралгүй. Нэр нь орсон болохоор л ийм сонголт хийсэн. Бидний түүх соёлыг үл хүндэтгэж буй хэлбэр” хэмээсэн юм.