Өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэгээ нуудаггүй Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян болон түүний нөхөр рэпер Канье Уэст нар удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, хүүхдийг тээгч эх төрүүлэх юм байна. Ирэх 5 дугаар сард хосууд эрэгтэй хүүхэдтэй болох аж. 

Одоогоор Ким Кардашьян, Канье Уэст нар 5 настай охин Норт, 3 настай хүү Сейнт, 11 сартай хүү Чикаго нараа өсгөн хүмүүжүүлж байна. Өмнө нь хүндрэлтэй төрж байсан учир дахин хөл хүнд болвол амь насанд нь аюултай болохыг эмч нар Ким Кардашьянд сануулж байжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг