Ким Кардашиан байгуулагдаад нэг жил өнгөрч буй ч маш амжилттай яваа нүүр будалтын брэндийнхээ сурталчилгааны зургийг Инстаграмд байрлуулжээ. 37 настай, бизнес эрхлэгч тэрээр тус зургийг авахуулахдаа саатай будалт хийлгэн, биеийн галбирыг тодотгосон бариу хувцастай гайхалтай зургаа хуваалцсан байна. 

Түүнээс нэг өдрийн өмнө мөн Ultra Light Beams нэртэй нүдний тень, уруул өнгөлөгчийн промо зургийг нийтэлжээ. Уг брэнд нь нүүрний конторны хэрэгсэл болон нүүр будалтын бүтээгдэхүүнээс бүрдэж байсан бол таван сарын дараа KKW үнэртэнийг эхлүүлэн Сrystal сүрчигийг гаргасан байна. 

Өнгөрсөн долоо хоногт тэрээр бие барьсан цайвар ягаан өнгийн даашинзтай Беверли Хиллсийн үдэшлэгт хүрэлцэн ирэхдээ 6000 ам.долларын Judith Leiber брэндийн үүрдэг цүнх, Yeezy брэндийн өнгөгүй өндөр өсгийт өмсөн, хар өнгийн нүдний шил зүүжээ.