Ихэнх хүмүүс оддын гайхалтай бие галбирыг тэдний хөрөнгө мөнгөтэй холбож үздэг. Гэхдээ сайхан харагдана гэдэг мөнгөнөөс гадна маш их тэвчээр, хөдөлмөр шаарддагийг Ким Кардашиан батлан харуулжээ. 

Тэрээр 53 кг-ийн жиндээ хүрэхийн тулд маш хатуу хоолны дэглэм барихаас гадна, өдөр алгасахгүй хичээллэсэн байна. 37 настай , гурван хүүхдийн ээж тэрээр шинэ галбираа усан онгоцон дээр хийсэн зураг авалтын үеэрээ Сhanel брэндийн “body suit” өмсөн харуулжээ. Ким бараг будаггүй мөн элдэв гоёл чимэглэлгүй энгийн байхыг хичээсэн ч энэхүү хувцас нь түүний галбирыг тод илтгэнэ.

Ким Кардашиан усан онгоц дээр найзууд болон урт хугацааны дотны найз Жонатан, охин Норт,  хүү Сейнт нарын хамт байсан гэнэ. Харин өнгөрсөн түүний өнгөрсөн нэгдүгээр сард төрүүлсэн бяцхан охин Чикаго нь харагдаагүй байна.