Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны зунаас Калифорнийн хуулийн фирмд дагалдангаар ажиллаж эхэлсэн бөгөөд мужийн анхан шатны хуульчийн “baby bar” шалгалтыг өгөхөөр төлөвлөж байна. Тэрээр эрүүгийн хэргийн хуульч болохоор суралцаж буй бөгөөд 2022 онд төгсөлтийн шалгалтаа өгөх аж. 

Ким Кардашиан өнгөрсөн зун Алис Мари Жонсон гэх этгээдийг шоронгоос суллах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн цагаас хойш эрүүгийн хуулиар шаргуу суралцах болжээ. 63 настай Алис Мари нь 1996 оноос бус мансууруулах бодисын хэргээр Алабамад ял эдэлж байсан бөгөөд Ким Кардашиан нь Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзан түүний хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж, түүний хэргийн талаар маргаан дэвшүүлсний эцэст ерөнхийлөгч өршөөх шийдвэр гаргасан байна.

Ким Кардашианы хуульч болох замнал нь мөн түүний аав Роберт Кардашиантай холбоотой. Түүний аав Роберт нь "ОЖ Симпсон"-ын өмгөөлөх багт ажиллаж байсан бөгөөд олонд нэр хүндтэй хуульч байсан аж. 

Кардашиан нь хэрвээ “baby bar” шалгалтыг давж чадвал үргэлжлүүлэн гурван жил суралцах эрхтэй болох юм байна.



Эх сурвалж: www.theguardian.com