Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дахин уулзах бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ройтерс” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
 
Энэ талаархи сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр “Бид дахин уулзах байх. Гэхдээ энэ асуултад би тайлбар өгмөөргүй байна. Цөмийн туршилтыг би зогсоосон. Пуужингийн туршилтыг би зогсоож Япон улсыг гайхшруулсан. Цаашид юу болохыг хэн мэдэх билээ? Харж л байя” гэжээ.
 
Харин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Умард Солонгос улс ямар нэгэн алхам авч хэрэгжүүлсэн эсэх талаар сэтгүүлч асуухад тэрбээр “Авч хэрэгжүүлсэн гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.  Гэсэн хэдий ч энэ талаар тэрбээр мөн л тодорхой тайлбар өгөөгүй байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг