СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад илгээсэн захидлын талаар мэдэж байсан гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.


Уг захидлыг хүргүүлэхэд Сөүлийн засаг захиргаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэх таамаглал олон нийтийн дунд тархаад буй үед ийнхүү мэдэгдсэн байна.


“Бид захидлын талаар мэдэж байсан” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний ахлах нарийн бичгийн дарга Ён До Хан мэдээлжээ. Мөн тэрбээр, “үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.


Д.Трамп мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ким Жөн Унаас "маш халуун дулаан, сайхан захидал” хүлээн авсан хэмээгээд, цаашид эерэг зүйлс болно хэмээн найдаж байна гэж хэлсэн юм.


АНУ, БНАСАУ-ын удирдагчид гурав дахь удаагаа уулзах "бүрэн боломжтой" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг